Стандартчилал, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын хэлтэс нь экспорт, импортын болон дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, мөн үйл ажиллагаандаа Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн зэрэг нь стандартын шаардлагыг хангаж байгаа байдалд тохирлын үнэлгээ явуулж баталгаажуулан гэрчилгээ олгодог.
Тус хэлтсийн дэргэдэх Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын хурлаар үйл ажиллагаандаа MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлсэн дараах аж ахуйн нэгж байгууллагуудад, “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийн гэрчилгээг дараах бүтээгдэхүүнүүдэд шинээр болон сунгаж олголоо.
Тухайлбал үйл ажиллагаандаа MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Практикал даатгал” ХХК, “Мон Шибасаки ХХК”, Баян-Өлгий аймгийн Нисэх буудал, “ТЭСО” Корпорацийн ”Айсмарк”ХХК, “Витойл”ХХК, “Книгснэк”ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд шинээр олгож, “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдмин” ХХК-ний гэрчилгээг сунгав. Мөн бүтээгдэхүүндээ “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийн гэрчилгээг Баян-Өлгий аймгийн “АКБАОР” ХХК-ний үйлдвэрлэдэг КАЗ бүтээгдэхүүнд шинээр олгож, “Цагаан давс” ХХК-ийн үйлдвэрлэдэг нэрийн давсанд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийн гэрчилгээг сунгаж олголоо.
Сэтгэгдэл ( 0 )