Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 3386.7 сая ам.доллар, үүнээс экспорт 1368.6 сая ам.доллар, импорт 2018.1 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.3 хувь, үүний дотор экспорт 78.5 сая ам.доллар буюу 5.4 хувь, импорт 309.6 сая ам.доллар буюу 13.3 хувиар буурсан байна.
Гадаад худалдааны тэнцэл 649.5 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 231.1 сая ам.доллар буюу 26.2 хувиар буурчээ.
Нийт экспортод нүүрс 28.2 хувь, зэсийн баяжмал 22.5 хувь, төмрийн хүдэр 17.7 хувь, боловсруулаагүй газрын тос 10.8 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.3 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 4.0 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.7, молибдений хүдэр ба баяжмал 0.9 хувь, үлдсэн 9.9 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 32.3 мян.т, үнийн дүн нь 36.1 сая ам.доллар, цагаан будааны биет хэмжээ 1603.2 тонн, үнийн дүн 0.9 сая ам.доллар, гурилын импортын биет хэмжээ 18.0 мян.тонн, үнийн дүн 3.9 сая ам.доллар, ачааны машины биет хэмжээ 756 ширхэг, үнийн дүн 9.8 сая ам.доллараар буурч, харин суудлын автомашины импортын биет хэмжээ 5 ширхэгээр өсч, үнийн дүн 31.7 сая ам.доллараар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )