Хятадын шинэ эрх баригчид улсынхаа эдийн засагт тооны бус чанарын өсөлт гаргахыг чухалчилж байна. Он гарсаар нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт нь шинжээчдийн таамаглаж байснаас уруудаж гарсны араас Статистикийн ерөнхий газрынх нь зүгээс 7,7 хувийн өсөлт нь бусад улсуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсөлт болохыг тодотгоод авсан билээ. Ер нь бол Хятадын эдийн засаг зөв урагшлахын тулд бүтцийн өөрчлөлттэй нүүр тулах зайлшгүй шаардлагатай бөгөөд тэр процесс ч явагдаж байгаа гэхэд болох юм.
Тэгвэл манай хойд хөршийн шинжээчид Хятадын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгааг сонирхвол, дээд зиндааны түшмэдүүдийн дураараа дургих хандлага нь хятадын болон гадаадын бизнес эрхлэгчдийн уур хилэнг хөдөлгөж байна гэжээ. Шинэ эрх баригчид үүний эсрэг дорвитой ажил хийхийг оролдож байна. Шинэчлэлийн үйл ажиллагааны төслийн дагуу Засгийн газар нь доод түвшиний эрх мэдлийг шилжүүлэх юм уу, аль эсвэл цуцлана. Өнөөдөр тэд төвтэй зөвшилцөхийг шаардаж байна. Өнгөрөгч сард тушаалын түшмэд урьд өмнө зөвхөн төвийн онцгой эрхтэйгээр шийдэж байсан 71 асуудлаар шийдвэр гаргах эрхийг авсан.
Бодит байдал дээр төр эдийн засагт хутгалдан орох асуудал дээр сулрал явагдаж буй нь нилээд дуулиан дагуулах байх гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер хэлжээ. Мөн тэрээр “Энэ бол маш урт удаан үргэлжлэх маш хэцүү процесс бөгөөд үүний улмаас маш их эсэргүүцэлтэй тулгарна. Яагаад гэвэл, энэхүү шинэчлэлээс их ашиг хүртсэн байгууллагууд болоод салбар хоорондын сонирхлууд, хүн амын бүлгэм хүмүүсийн сонирхлууд байгаа” гэсэн байна.
Ер нь Бээжингийн түшмэдүүдийн орон нутгийн хэргүүдэд хутгалдан орооцолдохыг бууруулж чадвал, энэхүү ажилд идэвхитэй өөрчлөлт гарна гэж хүлээж болох юм. Тэгвэл энэ нь нийгмийн асуудлыг, тухайлбал, ажлын шинэ байруудыг бий болгоход болон төсвийн шинэ ашиг орлогуудыг шийдвэрлэхэд тустай болно. Нэлээд хэдэн мужуудын тулгамдсан хурц асуудлууд нь хурцадмал байдлын эх булаг болоод зогсохгүй, нэг бус удаа эсэргүүцлийн жагсаалууд болж хувираад байна. Шинэ эрх баригчид нь түшмэдүүдийн хязгааргүй эрхийг хязгаарлахыг оролдохын хамт нийгмийн эдийн засгийн шинэчлэлийн баазыг бэхжүүлэхийг эрмэлзэж байна.
Зарим газруудад эдийн засгийн шинэ эрх чөлөө олгож байгаа бөгөөд, төсвийн “амралтыг” үүнээс цааш дахиж хэзээ ч олгохгүй. Шинэ засгийн газар орон нутгийн засаг захиргаануудыг санхүүжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд маш их хэмжээний өр зээл нь чухам хаанаас, юуны учир гарсныг детальчлан шалгахаар зэхэж байна. Энэ нь төрийн төсвийн дээрээс доош явах авилгын сүлжээнд цохилт өгөөд зогсохгүй, тус улсын банкны сүүдрийн бизнест цохилт болох юм.
Энэ бизнес нь маш их газар авсан бөгөөд үүний эргэлт нь ДНБ-ий 198 % тэнцэж буй юм. Зээлийн зуунд юуны түрүүнд орон нутгийн засаг захиргаа сууж байна. Тэдний нийт зээл хоёр жилийн хугацаанд хоёр дахин өсчээ. Бээжин “сүүдрийнхэнд” олгосон зээл нь эдийн засгийг унагаж, тус улсыг хүчтэй хямралд хүргэж байгааг олгож байна. Шандунь, Цянси зэрэг мужуудад сүүдрийн схемүүд нь нуран унаж, нийгмийн хүчтэй давалгааны хөрсийг бий болгож байна.Үүний уршиг нь орон нутгийн засаг захиргаа тэднийг хариуцсан төвийн компаниуд нь цагаа олж зээлээ төлөөгүй байсан бол хүчтэй уршигт хүргэж мэдэхээр байлаа. Одоо харин Бээжин нь банкны сүүдрийн бизнестэй бус, харин түүнтэй өөртэй нь тэмцэх төлөвтэй байна. Төвийн эрх мэдэл нь байдлын хяналтыг чангатгаж байна. Тэд орон нутагт эдийн засгийн их эрх чөлөө болон санхүүгийн сахилга батыг чангатгана гэж дохио өгч байна.
Төсвийн болон банкны хөрөнгийг зохицуулахад цэвэр тунгалаг байдал үгүй нь Хятадын банкны чансаанд муугаар нөлөөлж буй юм. Үүнээс болж дэлхийн чансааны Fitch агентлаг нэг сарын өмнө Хятадын урт хугацааны зээлийн чансааг бууруулсан юм. Агентлаг нь “суурь дэд бүтцийн сул талуудын“ дотор юаний ханшийг барих хатуу бодлогыг дурджээ. Шинэ Засгийн газар
энэхүү шүүмжлэлүүдийг хүлээж авахаар болж байна. Шинэ эрх баригчид зах зээлд чиглэгдсэн юанийг хөрвөдөг болгох шинэ бодлого явуулах болон валютын шинэ ханшийг бий болгож, шинээр банкуудыг дахин санхүүжүүлэхээ батлан хэлж байна гэж буй юм.
Тэгвэл олон улсын шинжээчдийн үзэж буйгаар тус улсын дотоодын нөхцөл байдлыг харахад хөрөнгийн дотогшлох урсгал ихэсч, экспорт багассан нь юаний ханшид дарамт болж байгаа. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн ч зээлийн хэмжээ хангалттай өсөхгүй байна гэж хараад байгаа юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )