Засгийн газраас Монголбанктай байгуулсан “Санхүүгийн зуучлалын гэрээ”-ний хүрээнд Монголбанк банкуудад гэрээний үндсэн дээр гадаад валютын улсын нөөцөөр баталгаажсан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр байршуулжээ.
Бизнесийн үйл ажиллагаа эрчимждэг улиралд харьцангуй урт хугацаатай, бага хүүтэй төгрөгийг нийлүүлж байгаа нь мөнгө, зээлийн өсөлтийг хэвийн түвшинд ханган, эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чухал үүрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )