Олон улсын хэрэглэгчдийн байгууллагаас “харилцагчдад учирч буй санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх, иргэдэд шударга үйлчилье” уриалга гаргаад байгаа. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо энэ уриалгын хүрээнд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн талууд нэр бүхий 31 Банк Бус Санхүүгийн Байгууллагад дээрх уриалгыг дэмжин ажиллах, шимтгэл, хураамжийг бууруулахтай холбоотой нэр бүхий хураамжийг хүчингүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай саналыг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )