-Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1.1 хувь, оны эхнээс 4.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.4 хувиар өсчээ.Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.7 хувь, оны эхнээс 4.3 хувь, өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өсчээ. Суурь инфляци 4 дүгээр сарын байдлаар жилийн 9.3 хувьтай байна.
-Гадаад валютын улсын албан нөөц 4 дүгээр сарын байдлаар 3.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 6.96%-иар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 60.8%-иар өссөн байна.
-Нийт зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 7764.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхаас 5.2 хувиар буюу 380.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 30.8 хувиар буюу 1828.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.
-Чанаргүй зээл нийт зээлийн 4.0%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.
-Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 759.8 тэрбум төгрөг болж өмнөх сараас 10.5%-иар буюу 72.1 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2%-иар буюу 50.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.
-Гадаад цэвэр актив өмнөх сараас 12.4 хувь буюу 490.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 0.36 хувь буюу 12.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 3456.7 тэрбум төгрөг болов.
-Монгол Улс оны эхний 4 сард дэлхийн 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2953.3 сая ам.доллар, үүнээс экспорт 1212.5 сая ам.доллар, импорт 1740.8 сая ам.долларт хүрчээ.
-Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 4 сард 528.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 269.0 сая ам.долл буюу 33.7 хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )