Монгол оронд ардчилал, зах зээл, бизнесийн орчны асуудал хөндөгдсөөр 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын олон зуун төсөл төр, бизнес, нийгмийн салбаруудад хэрэгжсэн. Гэвч энэ төсөл хөтөлбөрүүдийн хувьд бүтээмжтэй, үр өгөөжтэй, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөөлсөн тодорхой нөлөө үзүүлсэн нь хэд вэ? Хэрэгжиж байгаа төслүүдийг нэгтгэн дүгнэж, алдаа оноог нь хэлэлцэх үүргийг хэн хүлээж хэрэгжүүлэх вэ зэрэг олон асуултад хариулт өгөх “Сайн төсөл-Амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулган боллоо.
Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэнгээс санаачлан Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр эл чуулганыг зохион байгуулж байна.
Ерөнхий сайд хэлэхдээ “Бидэнд томоохон төсөл хийж хэрэгжүүлэх нэгдсэн аргачлал үндсэндээ алга байна. Аливаа төсөл үндсэн гурван шалгуурыг хангасан байх ёстой. Энэ нь нэгдүгээрт нийгэмд үр өгөөжтэй байх, хоёрдугаарт эдийн засгийн үр ашигтай байх, гуравдугаарт байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх явдал юм. Энэ гурван шалгуурыг хангасан төслүүдийн талаар цаашид ярина гэсэн үг. Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хийж байгаа төсөл нэртэй олон ажил сэтгэл эмзэглүүлж байна. Аймгуудад баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудын гадна архитектор, дотор тохижилт, чанар стандарт бүгд өөр өөр байна. Үнэ өртгийн хувьд нэг нь 600 сая төгрөгт босч байхад нөгөөдөх нь хоёр тэрбумыг зарцуулж байх жишээтэй. Ийм байдлаас салж нэг стандарт, нэг ойлголттой болоход энэ удаагийн чуулган чухал ач холбогдолтой” гэж байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Боловсролын яам АХБ-ны маш их зээлийг авч байгаа ч хийгдэж үр ашгаа өгөх талаар тааруу байсаар ирсэн нь ямар учиртайг асуумаар байна АН үүнд онцгой анхаармаар байна Үнэндээ хэдэн сургууль цэцэрлэг барьдаг ч ямар зардал гарсныг мэдээлэх нь тааруу Элдэв уялдаагүй сургалт судалгаанд маш их мөнгө урсдаг гээд асуудлууд байнаа Одоо болтол ерөнхий боловсролын бодлого цэгцэрч гараагүй Үлгэр хүсэл мөрөөдөл шиг зүйл ярьсаар нэг хичээлийн жилийг ардаа хийсэн нь харамсалтай Салбарын эрдэмтэн мэргэдээ тоохгүй харин сайн дурынханд илүү найртай нааштай хандаад байгаа яам ба сайдыг одоо яалтай ч билээ Салбартаа хийсэн бүтээсэн юмтай хүмүүсээ тоодоггүй салбар гэвэл боловсрол болоод байна Өнгө мөнгөнд дуртай хэдэн хүмүүсийн тоглоом болохвий гэсэн болгоомжлол ч гараад байна Сургуулийг хэдэн хүүхдийг шатар дуу хөгжимд спорт тоглоомд сургадаг газар мэтээр яриад байгаа нь ямар учиртайг ч ойлгоход хэцүү боллоо
Боловсролын яам АХБ-гы маш их зээлийг авч байгаа хийгдэж үр ашгаа өгөх талаар тааруу байсаар ирсэн нь ямар учиртайг асуумаар байна АН үүнд онцгой анхаармаар байна Үнэндээ хэдэн сургууль цэцэрлэг барьдан ч ямар үардал гарсныг мэдээлэх нь тааруу Элдэв уялдаагүй сургалт судалгаанд маш их мөнгө урсдаг гээд асуудлууд байнаа Одоо болтол ерөнхий боловсролын бодлого цэгцэрч гараагүй Үлгэр хүсэл мөрөөдөл шиг зүйл ярьсаар нэг хичээлийн жилийг ардаа хийсэн нь харамсалтай Салбарын эрдэмтэн мэргэдээ тоохгүй харин сайн дурынханд илүү найртай нааштай хандаад байгаа яам ба сайдыг одоо яалтай ч билээ Салбартаа хийсэн бүтээсэн юмтай хүмүүсээ тоодоггүй салбар гэвэл боловсрол болоод байна