Наран улсыг дэлхий нийтээрээ технологийн тэргүүлэгч гэдгийг сайн мэднэ. Тэгвэл энэ улсад цахим секс гээч ихэд хүчээ авч байгаа юм. Үүнийг амьдрал дээрээ бодит мэтээр ашиглагчид ч Японд элбэгшжээ. Тэдгээр цахим амрагуудын нэг болох «Love Plus» нь ганц бие залуусын үнэнч зугаа болоод байна. Тоглогч нь тэдгээр бүсгүйгээс нэгийг нь сонгон „арчлах” үүрэгтэй гэнэ. Тэдгээр тоглоомонд донтогчдын нэг болох Хидео Кожима гэх залуу сүүлдээ цахим амрагтайгаа гэрлэхээр шийджээ. Тэдний хурим Токиод болжээ. Хуриманд залуугийн ойр дотныхон, гэр бүлийнхэн, найзууд нь хүрэлцэн ирсэн байна. Ингээд түүний эхнэрийг Нене Анегасаки гэх болов.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )