Б.Хурцын шүүх хурал тавдугаар сарын 13-нд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

 

Хоёрдугаар сарын 18-ны өдөр “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд Б.Хурцад холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрлэх хурал болсон билээ. Түүнийг  Европын нэхэмжлэлийн дагуу Германы талд шилжүүлэхээр шүүгч шийдвэрлэсэн юм. Давж заалдах эрхийнхээ дагуу Б.Хурц долоо хоногийн дотор өргөдлөө, холбогдох материалын хамт шүүхэд өгсний дагуу ирэх сарын 13-ны өдөр Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал болохоор товлогджээ.

 

Б.Эрдэнэ. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top