Төв талбай руу гэр оруулахыг завдав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Сүхбаатарын талбайд өчигдөр цөөн тооны иргэд жагсаал хийж, ард түмний Их хуралдай гэгчийг зохион байгуулсан. Их хуралдайд нь иргэд төдийлөн цуглаагүй учир зохион байгуулагчид нь талбайд гэр нэмж барихаар шийджээ. Гэр нэмж барих нь дэмжигч гишүүд олон байгаа гэдгийг харуулах оролдлого бололтой юм. Гэхдээ энэ оролдлого нь хууль бус гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Жагсагчид Монгол Улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчжээ. Энэ хууль өнөөдөр манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тус хуулийн 11.8-д Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа гэр барих, түүндээ хоноглох, хөсөг тэрэг оруулахыг хориглоно гэж заажээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр энэ хуулийг зөрчиж цагдаагийнхны эсрэг иргэдийг турхирав. Тодруулбал, өчигдөр оройн 21.30 цагийн үед Сүхбаатарын талбайд хоноглохоор 20 гэр оруулахыг завдлаа. Энэ нь хууль бус үйлдэл гэдгийг сануулсан цагдаагийнхныг иргэд элдвээр хэлж байсан. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр цагдаагийнхантай уулзахгүй, иргэдийн ард урд орж нүүрээ нууж байв. Дараа нь гэр ачсан 07-81 УБМ дугаарын Хюьндай маркийн том оврын машиныг замын голд зогсоон түгжрэл үүсгэсэн. Гэхдээ тэд талбай руу гэрээ оруулж чадаагүй учир МУИС-ын III байрны өмнө зам хааж барихаа мэдэгдээд явсан. Энд Нийслэлийн цагдаагийн газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хамгаалалтанд гарч ажиллалаа.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top