”Гал Үндэстэн” холбооны жагсагчид хэрэгт оржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

 

"Гал Үндэстэн" холбооны жагсагчид хэрэгт орооцолдож эхэллээ. Цуглаанд оролцсон 20 орчим морьтой иргэд буцахдаа Баянзүрхийн товчоог чиглэн явах замдаа супермаркетаас их хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл худалдан авч  архиа Туул голын гүүрний орчим уусан бөгөөд Баянзүрхийн товчоогоор нэвтрэх үед иргэн Б согтуугаар эсрэг урсгалд орж цагаан өнгийн "Портер” машинд мөргүүлжээ. Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа юм байна.  

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top