16 компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Туул голын орчим элс хайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу БОАЖЯ-наас гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Эко групп”, “Баяр констракшн”, “Эрэл”, “Барилга орд”, “Эв од импекс”, “Ар бадрах”, “Хэрэм зам”, “Сэрүүн сэлбэ”, “Гантиг уул”, “Өлзийт хан”, “Идэр голд”, “Бэгдү констракшн”, “Ялгуусан”, “Эм Жи Эм Эм” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хайрга олборлох тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top