”Маск” хамтлаг Эрдэнэтэд 30 мянгаар тогложээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

 

"Маск" продакшныхан орон нутагт уран бүтээлээ толилуулж байна. “Хайр харуусал” уран сайхны киногоо үзэгчдэд өргөн барьж чамлахааргүй үнэлэлт авсан тэдний тоглолт ирэх сарыг дуустал үргэлжилнэ. Орхон аймагт “Маск” продакшныхан хоёр удаа тоглолт хийхэд тасалбар нь дуусч үзэгчдийг нэлээд сандаргажээ. Нэг тасалбар шагийн үнээр 30 мянган төгрөг хүрч, урлагийнхны хөдөө орон нутагт хийсэн аялан тоглолтын дээд амжилтыг эвджээ. Урьд нь Поп хатагтай Сараа Эрдэнэтэд тоглоход билет нь 25000 хүрч шаглагдаж байсан удаатай.

 

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top