ТЭЦ-4 -ийн ойролцоогоос Туул гол бохирддог

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал эрхэлсэн орлогч Д.Ганболд Баянзүрхийн гүүрээс Туул гол дагуу явж танилцлаа. Туул гол хоёр долоо хоногийн өмнө тасалдсан ч  ойрд дулаарч хайлсан мөсний усаар овоо тэжээгдээд байна. Голын урд эрэгт байрлах жуулчны баазуудын бохирын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь анхаарал татлаа. Туулын эрэг орчимд хог ихтэйгээс гадна зохион байгуулалттайгаар цэвэрлэсэн хог хаягдлыг тээвэрлэлгүй овоолсон нүд хуурсан хэрэг болжээ. Сая гаруй хүн амын усны хэрэгцээг хангаж буй Туул голын ус чанарын хувьд төв суурьшлын бүс хэсэгтээ харьцангуй гайгүй байгаа ба ТЭЦ-4-ийн харалдаа газраас голын бохирдол эхэлж, Төв цэвэрлэх байгууламжаас цааш анхаарал татах хэмжээнд хүрээд байгаа юм байна.   

 

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top