Ломбард иргэдийг луйварджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Хэрэгцээтэй мөнгөө  зээлэх гээд ломбарданд тавьсан үнэт эдлэл болон эд зүйлсээ луйвардуулсан хэрэг гарах боллоо. Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах “Маррико” ломбард өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын тавнаас эхлэн үйл ажиллагаа явуулжээ. Нээгдсэнээсээ хойш арав гаруй хоног ажиллаад иргэдийн эд зүйлсийг луйвардан ор сураггүй алга болсон байна. Тус ломбардад эд зүйлсээ хадгалуулсан иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эл хэргийг  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс  шалгаж байгаа аж.Тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй 125 ломбард байдаг. Иймд иргэд цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэй ломбардад эд зүйлсээ хадгалуулахыг анхааруулж байна.

М.Гэрэлгуа.Zindaa.mn

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top