Г.Мөнхбаяр Кувейтээс 45 төсөлтэй ирнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

 

Кувейт хотын захирагч өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын урилгаар анх удаа айлчилж, Улаанбаатар-Кувейт хотын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Харин энэ сарын 25-27-нд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Кувейт улсад хариу ажлын айлчлал хийж байна. Түүний айлчлал Кувейт хотын захирагч Шейх Али аль-Жабер аль-Ахмед аль Сабахтай уулзсанаар эхэллээ. Хотын дарга хоёр хотын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэнд ихээхэн дэмжлэг болох 45 төсөлтэй ирснээ гардуулжээ. Ирэх сард Улаанбаатарт хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулагдана. Энэхүү уулзалтанд Кувейт хотын төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэж байна гэж хотын захирагч ярилаа.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top