”Мотив” хамтлагийн хоёр дахь тоглолт

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

 

Хайрын дуугаараа олонд танигдаж  чадсан хамтлаг бол “Мотив”. Өнгөрсөн жил “Хайрын гэгээ” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан тэд энэ жил уран бүтээлийн арвин их ургацтай байгаа гэнэ. "Хайрын үнэ цэнэ” кинонд тоглож киноныхоо дууг  дуулсан нь багагүй амжилт авчраад байгаа аж. Дуучин хүн бүх төрлийн авьяастай байж, түүнийгээ чадварлаг гүйцэтгэдэг байх ёстой гэсэн бичигдээгүй хуулийг мөрдөж явдгаа ч тэд нуусангүй. “Мотив”-ынхон есдүгээр сард хоёр дахь тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтынхоо өмнө шинэ цомгоо фэнүүддээ барихаар тэд их л завгүй гүйж байгаа сурагтай.

 

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top