Олон улсын бизнесийн хууль болон хуулийн фирмүүдийн чансааг илэрхийлдэг томоохон хоёр товхимолд Монгол Улсын таван фирм багтжээ. Гадаадын бизнес, эдийн засгийн сайтуудын мэдээлснээр “Азийн тэргүүлэх бизнесийн хуульчид-2011” лавлах ном болон АНУ-ын нэр хүндтэй “Lexis Nexis” байгууллагаас гаргадаг “Олон улсын хуулийн лавлах-2011” товхимолд Монголд хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ явуулдаг “Аnand and Batzaya Advocates”, “GTS Advocates”, “Tsets Law Firm”, “Lynch&Mahoney”, “Lehman, Lee&Xu” гэсэн таван фирм багтжээ. Эдгээрийн эхний гурвыг монгол хуульчид удирдан ажиллуулдаг юм байна. Тухайлбал, “Ананд ба Батзаяа эдвокатс” фирмийг нэр нөлөө бүхий товхимлууд Монголоос сонгогдсон фирмүүдийн тэргүүнд санал болгожээ.Энэ судалгааг Их Британийн “Chambers and Partners” байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг аж.Үүнээс дэлхий нийт Монголыг зөвхөн уул уурхайгаар нь биш, салбар бүрээр нь таньж мэдэхийг чармайж байгаа нь харагдаж байна.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )