Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сонинд өгсөн ярилцлагаас болж С.Баяр хууль хяналтын байгууллагад дуудагдаад байгаа. Хэнийг ч байсан хатуу, гашуун үгээр булж орхидог Санжийн Баяр энэ удаад их болгоомжтой хандаж байна. Тэр Америкаас ирээд нэлээд хэд хоносон ч тайлбар өгөх гэж яарсангүй. Харин тэр өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгч сонгосон байна. Түүний өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Б.Ганбаатар ажиллахаар болжээ. Тэр өмгөөлөгчийнхөө хамтаар энэ долоо хоногт багтаж Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд очиж тайлбар өгөхөөр болсон гэж эх сурвалж мэдээллээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )