Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

“Эх орон, Тусгаар тогтнол, Шударга ёс” хөдөлгөөнийхөн  Сүхбаатарын талбай руу 20 гэр оруулах гэсэн боловч хотын захиргаанаас зөвшөөрөл олгоогүй учраас эсэргүүцлээ илэрхийлж, Спортын төв ордны өмнөх замыг хаажээ. Хотын дарга Г.Мөнхбаяр гадаадад айлчлалтай байгаа учраас нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг руу талбайд гэр оруулах шаардлагаа хүргүүлсэн ч одоогоор ямар нэг хариу өгөөгүй байгаа аж. Хотын захиргаанаас хариу өгтөл замыг хаана гэдгээ жагсагчид мэдэгдээд байна. Үүнээс болж бухимдсан жолооч нар, зарим жагсагч нарын хооронд хэрүүл маргаан дэгдэж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл үүсч эхэлжээ.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top