“Хонгорхон Ромео минь” гэсээр л Шекспирийн алдарт жүжиг хүн төрөлхтний сэтгэлд хоногшжээ. Харин энэ дүрийг амьдрал дээр цөөхөн хүн бүтээдэг гэлтэй. Залуу жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар шинэ цагийн Монголын Ромео, Жульетта нэрийг хайраар “зодож” авлаа. “Ийм нэгэн дурлал”, “Сая километр” зэрэг уран сайхны киногоор олонд танигдсан жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ “Гурван охин” хамтлагийн тоглолтон дээр тайзнаа гарч өвдөг дээрээ сөхрөн гал улаан сарнайг хайртай бүсгүйдээ барьсан энэ агшинд үзэгчдийн суудалд байсан охид голдуу фэнүүд нь уяран уйлцгаасан юм. Анхмаа ч өөрийн эрхгүй нулимс унагааж, “Гурван охин”-ы "Жинхэнэ хайр" тоглолтыг жинхэнэ утгаар нь амьдруулсан билээ. Залуу хосын дурлалын түүх аль эртнээс эхэлснийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл та бүхэнд Монголын Ромео, Жульетта нарын халуун хайрын түүхийг тэр чигээр нь хүргэе.
Жүжигчин Т.Билэгжаргалыг СУИС-т сурч байхад Г.Анхмаа түүний ангид улирч орж иржээ. Энэ үед жүжигчин Бэкэ “Ромео, Жульетта” жүжгийн Ромеод тоглохоор бэлтгэж байжээ. Ангийнхаа охидоос өөрт тохирсон Жульеттагаа хайгаад олохгүй шантарч байхад Анхмаа орж ирж, тэд хамтдаа “Ромео Жульетта” жүжгийн гол дүрийг бүтээсэн аж. Үүний дараа тэдний дотно харьцаа гүнзгийрч, хайр сэтгэлийн холбоотой болжээ. Харин алтны магнат Ц.Мянганбаяр гэгч хар муур тэдний хооронд гүйснээр залуу хосын харилцаанд ан цав гарсан ч нэг нэгэндээ сэтгэлтэй гэдгээ хэвлэлээр нуухгүй дэлгэн ярьдаг байлаа. Харин “Гурван охин”-ы тоглолтон дээр гэнэт гарч ирсэн Бэкэ Анхмаагийн хувьд үнэхээр сюрприз байжээ. Хамтлагийнхны ойрын хүрээнийхний яриагаар бол Бэкэ найз охиндоо арай л хатуу хандсан юм байх. Үүнд нь гомдсон Анхмаа түүнээс нүүр буруулж, Бэкэг хэдэн сар гүйлгэсэн гэнэ. Уучлалтыг нь хүлээж аваагүй Анхмаагийн сэтгэлийг уяраах эцсийн арга нь тайзан дээр цэцэг барих шийдвэрт хүргэж, энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Монголын орчин цагийн Ромео, Жульетта эргэн нийлж их хайрын түүх цааш үргэлжилж байна аа гэж . . .
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )