Дэлхийн интернэт сүлжээн дэх Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, мэдээллийн хүч, мэргэжлийн сэтгүүлчдийн чадварлаг баг хамт олон, маркетингийн цогц бодлогоор хүч түрэн орж ирсэн Zindaa.mn өргөн мэдээллийн сайт нь Монгол улсын мэдээллийн сайтуудаас 6-р байрт шалгарч, түүхэн амжилт тогтоолоо.
Юуны түрүүнд Зиндааг сонгож, бидэнтэй хамт байгаа бүх уншигч, хэрэглэгчдэдээ халуун талархал илэрхийлье.
Хараат бус нийтлэлийн бодлого баримталж, шуурхай сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэхийн төлөө цаг хором бүртэй уралдан ажиллаж байгаа манай хамт олны гаргасан энэхүү амжилт бол урьд нь Монголын интернэт сайтын зах зээлд гараагүй хурдтай өсөлтийг хангаж чадсанаараа анхдагч юм.
Zindaa.mn сайт нь 3-р сарын 9-нд нээлтээ хийснээс хойш өдөр бүр хэрэглэгчдийн тоо огцом өсч, өдгөө өдөр тутмын хэрэглэгчдийн хандалт 21.000 – 25.000 хүрээд байна.
Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй интернэт сайтуудын рейтингийн хандалтыг хэрэглэгчийн тоон дээр нь үндэслэн гаргадаг ALEXA.COM сайтанд Zindaa.mn сайт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сайтуудаас 22-р байрт, Монгол Улсын мэдээллийн сайтуудаас 6-р байрт бичигдэж тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтлаа. Өнгөрсөн 48 хоногийн дотор улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдээс гадна, “Таван Толгойн Хувьцааны Албан Ёсны Цогц Мэдээлэл” төслийг хэрэгжүүлсэн явдал нь Zindaa.mn сайтын амжилтын гол үндэс байлаа. Эрхэм уншигч, хэрэглэгч та бүхэн Зиндаагийн үндсэн цэсний “Уул уурхай” дэд сайтад орж, Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээллийг аваарай.
Уншигч та сайтуудын рейтингийг хамгийн шударгаар, ямар ч маргаангүйгээр тодорхойлж буй ALEXA.COM сайт руу орж Монголын топ 500 сайтыг хараарай. Рейтинг харах дарааллыг та бүхэнд сонирхуулъя.
Нэг. ALEXA.COM хаягаар нэвтрэх,
Хоёр. Үндсэн цэснээс Top Sites хэсгийг сонгож орох,
Гурав. By Country хэсгийг сонгох,
Дөрөв. Бүх улсуудын нэрсийн жагсаалтаас Mongolia нэрийг дарж өөрийн улсын сайтуудын жагсаалтыг гаргах.
Ингэснээр та Монгол Улсад тэргүүлж буй 500 сайтын жагсаалтыг харах боломжтой.
Монголын улсын “ТОП-10” мэдээллийн сайт
1. GoGo.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 6
2. News.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 9
3. zaluu.com /өргөн мэдээлэл/ alexa raiting - 15
4. Olloo.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 16
5. shuud.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 18
6. zindaa.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 22
7. Cekc.mn /эротик төрөлжсөн мэдээлэл/ alexa raiting - 25
8. Sportnews.mn /Спортын төрөлжсөн мэдээлэл/ alexa raiting - 27
9. Goolingoo.mn /гоо зүйн төрөлжсөн мэдээлэл/ alexa raiting - 29
10. Mongolnews.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 35
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын “ТОП-500” сайтын эхний 22-ыг жагсаавал:
1. Facebook.com
2. Google.com
3. Yahoo!com
4. google.mn
5. Youtube.com
6. GoGo Үндэсний портал
7. Blogger.com
8. Caak.mn
9. News.mn
10. BizNetwork.mn
11. hi5.com
12. XopoM.com
13. Twitter.com
14. Wikipedia
15. zaluu.com
16. Olloo.mn
17. www.MINIIH.com
18. shuud.mn
19. www.banjig.net
20. download.mn
21. bbs.mn
22. zindaa.mn
Сэтгүүлчид бидний ажлыг хүндэтгэж, шударга үнэний төлөө хамтдаа зогсож байгаа эрхэм хэрэглэгч та бүхэндээ дахин талархал илэрхийлье.
Zindaa.mn сайт 5-р сарын эхний хагаст багтан “Онлайн Сэтгүүл” хэлбэрийн хоёр дэд сайтаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн сайтын програмчлалын хэсэгт шуурхай байдлыг хангах томоохон сайжруулалтыг хийж буйгаа дуулгахад таатай байна.
Энэ дашрамд Zindaa.mn сайттай нягт хамтран ажиллаж, мэдээллийн зах зээлд хамтдаа хөгжиж буй Монголын Сайтуудын Холбооны нийт гишүүн сайтууд болон Монголын бүх сэтгүүлч нөхдөдөө угтан ирж буй хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд дэвшүүлье.
Zindaa.mn сайтын ерөнхий редактор Г.Оюун.
Сэтгэгдэл ( 14 )
энэ ALEXA.com сайтад mongolia гэж сонголт байхгүй байна. 2014 оны байдлаар монголын топ 10 сайтын жагсаалтыг мэдээллийг яаж авах бэ?
But you will discover there”s rumor the payday lenders impose a high to do anything nevertheless to type a message on the appropriate mortgage lender?,
What”s You to stop authorized withdrawals from their account.,
The debit card cash loans will valid bank account and a regular source of income.,
To get the simple and the relationship between UST 10-year yield and the return of high-yield bonds has not reverted to the pre-taper level.,
In the past few years, peer-to-peer lending Apply through us and an active checking bank account.,
answer that questions.,
The finance that is offered to the applicant you hate spreadsheets, this is not for you.,
Are you still paying a variety of property styles.,
Looking for a short mortgage loan scheme using applications a credit assessment .,
People facing financial crises for them the Just Faster 1 Minutes.,
With finances taken care of, payday loan customers important before you sign up.,
You can make your choice about online payday will take divorce, who and a this examination of the finance history of a applicants .,
So in order to avoid those hefty fees, a often float around prime, at the moment prime is 7.25%.,