"Шуранхай" хамтлагийн дуучин бүсгүйчүүдээс ганц бие яваа нь Б.Номин-Эрдэнэ. Түүний одоо хүртэл ганцаар яваа нь учиртай аж. Олны танил дуучин бүсгүйд хайрын үгтэй мессеж явуулж, болзоонд урихаар төлөвлөж байсан залуус одоо эргэлзэж эхлээд байгаа гэнэ. Учир нь дуучин бүсгүй: “Би ер нь их уйдамтгай хүн. Аятайхан залуу таарвал шохоорхдог ч аль нэг талаараа таалагдахгүй байвал тэгээд л дуусаа. Сэтгэлд минь хүрч, эргүүлсээр болзоонд уривал тэр л биз. Гэхдээ хоёр долоо хоног үерхээд л уйдчихдаг” хэмээжээ. Ганц бие бүсгүй чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх нь дурын асуудал. Гэвч хайр дурлал болон эрчүүдийн тухай үзэл бодол нь хэтэрхий хөнгөмсөг маягийн сэтгэгдэл төрүүлмээр эл яриа Шуранхайн дууг сонсох дуртай хүмүүс хэр таалагдах юм бол доо.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
тэр хөдөөнийхөндөө л гоёо байх ёоёо ичиж үхлээ