Үүрээ Мөнхбат хоёр эргэж нийлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Анх Балхжавын 13-т багтан гарч ирсэн дуучин Үүрээ, Мөнхбат нар хослон дуулж рок попын ертөнцөд чамгүй орон зайг эзэлсэн билээ. Хослон дуулаачдыг хайр сэтгэлийн холбоотой байлгах гэж эрмэлздэг ард түмий сэтгэл тэднийг бас тойроогүй. Гэвч анхнаасаа л "бид бол уран бүтээлийн найзууд" гэж зарлаж гарч ирсэн дуучид маань үүнийгээ  батлан Үүрээ хүний эхнэр, үрийн ээж болсон. Гэр бүлээ төвхнүүлэхээр уран бүтээлээ түр завсарлаад байсан Үүрээ фэнүүдтэйгээ уран бүтээлээрээ удахгүй  уулзах гэж байна. Гэхдээ бүр хип хопын ертөнцөд шүү. Үүрээд дуучин Ц.Мөнхбат уран бүтээлээ хамтарч хийх санал тавьсан бөгөөд хип хоп хамтлаг, дуучдаас ч санал ирсээр байгаа гэнэ.

А.Туяа. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top