2011 оны 04 сарын 30-нд 19 цагаас МУСТА дуучин Д.Жавхаасайханы уран бүтээлийн анхны бие даасан тоглолт Улсын филармоны танхимд болох гэж байна. Анхны тоглолтоо дуучин залуу “Эр бор харцага” хэмээн нэрийдсэн бөгөөд тоглолтонд Морин хуурын чуулга, Шуранхай хамтлаг, МУСТА дуучин Бямбажаргал нар оролцох аж. Өвөрхангай аймгийн уугуул тэрээр 2006 онд СУИС-ийг Уртын дуу дуулаач мэргэжлээр МУСТА Дэлгэр багшийн удирдлага дор төгссөн байна. Дуучин Д.Жавхаасайхан нь Морин хуурын чуулгын концертместр Д.Түвшинсайханы төрсөн дүү бөгөөд тоглолтын тасалбар 15000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна.
Б.Даваахүү.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )