Жүжигчин Баярмагнай багын найздаа 6.5 саяар шинэ машин авч өгчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

    “Маск” продакшны жүжигчин Баярмагнай ил цагаан яриатай, хүнд тусархуу нэгэн байдаг гэнэ. Дандаа л хүн инээлгээд, өөрөө ч маасайгаад явж байдаг юм шигээр үзэгчид ойлгодог байж магадгүй. Гэвч амьдрал дээр Магнай хамгийн уяхан, ухаалаг нэгэн ажээ.  Багадаа “Монхоо” хочтой явсан тэрээр насан багын найзуудаа хаядаггүй жудагтай эр. Өнгөрсөн жил Жаргал хэмээх багын найздаа цоо шинэ “Аксент верна” маркийн автомашиныг тоглолтынхоо орлогоор аваад өгчихөж. “Найз нь тоглолт овоо байлаа. Миний найз наадхаараа хөл залгуул. Халтуур хийгээд амьдрал ахуй чинь дээшилдэг бол хий. Хүн ажилгүй л байж болохгүй шүү” гээд түлхүүрийг нь гардуулжээ. Гэнэтийн баярт умбасан найз нь хэлэх үгээ олохгүй дэмий л “Найздаа баярлалаа” гэхээс цааш хэтэрсэнгүй. Харин Магнай “Би бодоод л явсан юм. Би найздаа туслахгүй яах юм” гээд ер тоогоогүй гэнэ. Цоо шинэ “Аксент верна” зах дээр 7 саятай байна. Магнай тэр үед бас өөрийнхөө нүүрийг “худалдаж” 6.5 хүртэл ярьж буулгаад найздаа авч өгсөн байна.
    Одоо цагт хүнд ингэж тусалдаг нь ховорхон болж дээ. Харин амладаг нь их болсон гэлтэй. Тур тусмаа урлагийнхныг өөрсдөө л цулайгаад бусдыг дорд үздэг цээж баячууд гэж ойлгож явдаг нь бас ч буруу бололтой. Ямар ч байсан Монхоо хочит Магнай гэдэг энэ залууд хүний сайхан сэтгэл, андын эрхэм журам явдаг л юм байна.


Д.Билгүүн.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top