МАН- Уран бэрийн нүүдлийг илүүд үзэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27


МАН-ын удирдах бүрэлдэхүүнд бүсгүйчүүд хатан ухаанаар түрэн орж ирж байна. Жендерийн тухай хууль батлагдсанаас хойш МАН жендерийн мэдрэмжтэй болж, намынхаа удирдах бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээ татан оролцуулах бодлогыг барьж эхэллээ. Ирэх тавдугаар сард  болох намын бага хурлаараа нөлөө бүхий бүсгүйчүүдийг нарийн бичгийн даргаар томилохоор болж байгаа аж.  ТV5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэлийг орон тооны нарийн бичгийн даргаар томилохоор урьдчилан тохирсон гэнэ. Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, НХХ-ын сайд Т.Ганди хоёрын нэгийг томилохоор МАН-ынхан ярьж байгаа бөгөөд  Т.Ганди сайдын хувьд намын Удирдах зөвлөлд байдаг тул Д.Оюунхорол гишүүн орон тооны бус нарийн бичгийн даргаар томилогдох нь гарцаагүй хэмээн саарал ордны МАН-ын бүсгүйчүүд ам өрсөн ярьцгааж байгаа сурагтай.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top