УИХ-ын Тамгын газар “Интерном”-той хамтран номын үзэсгэлэн худалдааг Төрийн ордонд зохион байгуулжээ. Номын үзэсгэлэн худалдааг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нээж, эрхэм сайн номын анд нөхдийн амрыг эрэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй бүх номыг нэ бүрчлэн үзэж “Мөнгөтэйсэн бол бүгдийг нь авахсан” гэсэн байдалтай худалдааг хэдэнтээ тойрч, холдож ядан байв. Номын үзэсгэлэн худалдаанд Г.Баярсайхан гишүүн шиг ийнхүү өндөр ач холбогдол өгч, дахин дахин ирж үзсэн гишүүн нэг ч байгаагүй бөгөөд эрхэм гишүүн маань бэл бэнчиндээ тохируулан ганц нэгхэн ном л худалдаж авсан юм. Хэрвээ Г.Баярсайхан гишүүн мөнгөтэй байсан бол нярай хүүхдийн номноос эхлээд дэлхийн түүхийн олон арван боть номыг худалдан авахад ч бэлэн байсан шүү. Ц.Шаравдорж даргын хэлснээр бол энэ удаагийн үзэсгэлэн худалдааны “Номын сайн нөхөр”-өөр Г.Баярсайхан гишүүн тодрох нь гарцаагүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )