Өнөөдөр 12 цагт хариу өгөхгүй бол МҮОНРТ-ийг “эзэлнэ”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27


Өчигдөр Ард Түмний Их Хуралдай "УИХ Засгийн газрыг тарах ёстой" гэсэн тогтоол гаргасан. Хэрвээ уг тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй бол ард түмний эрх ашгаас урвасан гэж үзэхээ тэд мэдэгдээд байгаа.  “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн иргэдийнхээ эрх ашгаас тэрсэлсэн хэвээр байвал МҮОНРТ-ийг хяналтандаа авна гэлээ. Тэдний шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон байна.  Их Хуралдайг зохион байгуулагчид шаардлагынхаа хариуг өнөөдөр 12 цагт авна.  Шаардлагын хариуг өгөхгүй удсаар байвал “Олигархийн гарт орсон МҮОНРТ-ийг ард түмний гарт авна” гэдгээ мэдэгдлээ.

 Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top