Өнөөдөр Арбитрийн шүүх “Хан ресурс” –ын маргааныг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27


Цөмийн энергийн газраас Дорнод ураны орд газрын 58 хувийг эзэмшдэг Канад улсын “Хан ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон билээ. Үүнээс болж “Хан ресурс” компани манай Засгийн газраас 200 сая доллар нэхэмжилж Арбитрийн шүүхэд өгчихөөд байгаа. Энэ маргааныг өнөөдөр Арбитрийн шүүхээр хэлэлцэх юм байна. Шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж “Хоган Ловеллс” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч оролцох ажээ.


 Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top