Солонгост ажиллах асуудлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хариуцна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

 

  Ирэх сарын дундуур Гадаадад ажиллах хүч илгээх төвийг татан буулгахаар болсонтой холбогдуулан  Солонгост ажиллах хүч илгээх асуудлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хариуцахаар болжээ. БНСУ-д ажиллах хүч зуучлахад гарч буй зөрчил,дутагдлыг арилгах, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ эрх ашиг,сонирхлыг хамгаалахаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас ийн шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэдийнхээ ур чадварыг ашиглах, ажиллах хүч илгээхдээ тус хөдөлмөрийн хуультай нийцүүлэн төрийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр боллоо.  Нэг цэгийн үйлчилгээгээр даатгал,зуучлал, түр сургалт зохион байгуулах,эмэгтэйчүүд, хүний эрхийн асуудлаар үйлчилгээ үзүүлэх аж. Энэ асуудлыг төрийн байгууллага хариуцсанаар иргэдээс авах долларын хураамж багасах боломжтой бөгөөд одоо  авдаг 870 долларын хураамж 520 болон буурах гэнэ.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top