Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ оныг “Усны жил” болгон зарласан. Энэ үйл ажиллагааны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Ус ба бүтээн байгуулалт” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал юм. Оюутнуудын дунд зарлаж буй тус хурлыг Монгол Улсад усны салбар үүссэний 73, залуучуудын хөдөлгөөн үүссэний 100, залуучуудын байгууллага үүссэний 90, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 20 жил зэрэг олон тэмдэглэлт ойтой давхцуулан зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )