Монгол Улс ”хар дансанд” багтжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

 

 

Манай улс мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хангалтгүй байгаа улс орнуудын тоонд оржээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хорооны Олон улсын хамтын ажиллагааг хянах бүлэг Монгол Улсын мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог өөрийн хяналтын хоёр дахь шатанд оруулахаар болсон байна. Тиймээс Монгол Улсын хувьд  дээрх байгууллагын хяналтын шатанд орсон нь санхүүгийн салбар төдийгүй, цаашдын хөгжил дэвшилд ихээхэн хохирол учруулах  юм байна. Учир нь дээрх хянах бүлэг уг жагсаалтад орсон улс оронтой санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг өөрийн санхүүгийн байгууллагуудаас шаарддаг ажээ.

 М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top