Жүжигчдийг дуучдын дайны дуулдаг заримдаа бүр илүү гэж ярих хүн цөөнгүй. МУГЖ Уранчимэг, Нармандах, Драмын дөрвөн авьяаслаг залуусын дуулсан дууг ард түмэн сайхан хүлээж авсан. Тэдний араас УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан хүлгийн жолоо заллаа. Улсын драмын эрдмийн театрт тавигдаж буй Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” жүжгийн гол дүрд тоглосон тэрээр жүжгийнхээ дууг дуулжээ. Жүжгийн дууны аялгууг УГЗ Б.Бямбабаяр бичиж,шүлгийг Б.Төгсжаргал тэрлэжээ.Уг нь дуугаа гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран нарын чадварлаг дуучдаар дуулуулах талаар ярилцаж байсан ч эцсийн дүндээ жүжигчин Ц.Баясгаланг сонгосон байна. Энэ “Жүжигчин хүн дууныхаа утга санааг илүү илэрхийлж дуулна гэж бодсон" хөгжмийн зохиолчийн санаа байжээ. Анх “Ану хатан” романыг хэвлэгдсэн даруйд нь олж уншаад УГЗ Б.Баатарт хандаж, энэ дүрээр өөрийгөө сорьж үзмээр байна хэмээсэн гэдэг. Түүний хүсэл биелж чадварлаг жүжигчин бас дуучин болохоо өөртөө болон ард түмэндээ таниуллаа.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )