Эсийн шинжилгээг хөдөө орон нутагт хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

 

 

Өчигдөр Эс судлаач эмч бэлтгэх сургалт анхны төгсөлтөө хийлээ.Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс хэрэгжүүлж буй уг сургалтанд нийт 32 эмчийг хамруулах ёстой бөгөөд эхний 16 нь ийнхүү төгсчээ. Эсийн шинжилгээг өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын Хавдар судлалын үндэсний төвд хийдэг байсан бол хөдөө орон нутагт хийхээр бэлтгэж байгаа нь энэ  аж. Ажлын эхлэл нь эс судлаач эмч нар бэлтгэгдэн гарч байгаагаар тавигдаж байна. Уг сургалтын зорилго нь  хөх, умайн хүзүүний хавдрын оношлогоог орон нутагт бэхжүүлэх, хавдрын эрт илрүүлэлтийг анагаах ухааны мэргэжлийн түвшин, шаардлагад нийцүүлэх явдал аж.  Сүүлийн үед Монголчууд гэнэт л хорт хавдартайгаа мэдэх болсон энэ цаг үед нүдээ олсон сургалт болж буйг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top