Монголын ижил хүйстнүүд албан ёсоор чуулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ижил хүйстнээ сонирхогч залуусын анхны нээлттэй чуулган боллоо. Гадны ихэнх оронд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ч харин манайд бол цөөнх хэмээх нэрийн дор нууцлагдан амьдардаг тэдний дунд тус чуулганыг НҮБ-ын “ДОХ”-ын нэгдсэн хөтөлбөрөөс зохион байгуулсан байна. Тус чуулганаар эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдэд БЗХӨ, ХДХВ-ийн халдвараас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, нийгмээс өөрийгөө тусгаарлахгүй нээлттэй байх талаар оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлжээ. Энэ үеэр ХДХВ-ийн сайн дурын болон бусад шинжилгээг чуулганд оролцогчдоос авч, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна. Нээлттэй чуулганд 100 гаруй ижил хүйстэн залуучууд оролцсон байна. 

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amar baysgalan(202.9.40.243) 2017 оны 06 сарын 27

Haana tsuglaan n boldgiin

0  |  0
Top