Олигархи. Энэ үг манай монгол хэлнээ нэгэнт хэвшмэл зүйл болж, бүр төрөлх хэллэг мэт сонсогддог болжээ. Төр засгийн эрх мэдэлтнүүд хууль бусаар хөрөнгөжихийг ийнхүү нэрлэдэг юм л даа. Төрөөс төрсөн тэрбумтан гэж манайхан бас ярьдаг. Үүнтэй утга санаа нь үндсэндээ ижил юм. Өнөөгийн төр засгийн томчууд дотор тэрхүү олигархиуд нь бодитой байгааг иргэд шүүмжилсээр байна. Гэхдээ яг нэрээр нь тоочиж бүгдийг нэгмөсөн бөөндөж зарлаагүй байлаа. Иргэний хөдөлгөөний О.Магнай нэг удаа Монголын бүх олигархыг удам судраар нь нэрлэж олны шившиг болгоно гээд таг чиг болсон. Харин саяхан “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос 15 олигархыг нэрлэжээ. Тэр дотор С,Батболд, М.Энхболд, С.Баяр гээд цуварч явснаа Э.Бат-Үүл гэсэн нэр гараад ирэв. Ардчилсан хувьсгалын удирдагчдын маань нэг гэгддэг энэ буурал буриад эр ингээд албан ёсны олигархи болжээ. Түүнтэй хамтран тэмцэж явсан нөхөд нь гайхаж байна. Гэхдээ нэгэнт иргэний байгууллагууд ийм үнэлэмж өгч байгааг бодоход Э.Бат-Үүл сүүлийн хэдэн жил тасралтгүй УИХ-д суухдаа зүгээр байгаагүй бололтой. Жаахан ч атугай юм хумсалж орхисон байж таарах гээд байна. Хэдэн жилийн өмнө “Хүүхдүүд өсч том болоод, бид нэг гэрт олуулаа багтахаа больсон. Иймд надад байр олгож өгнө үү” хэмэээн УИХ-ын даргадаа өргөдөл өгч байсан юм. Өөрөөр хэлбэл мань хүн төрийн албанд зүтгэсээр бизнес хөөж, мөнгө хураах боломж олдоогүй гэжээ. Гэтэл олон түмнээсээ олигархи гэсэн том хар пайз зүүгээд авлаа. Харин улсын баатар маань чив чимээгүй суух чинь. Олон хүн нийлээд нэг хүнийг гөрддөг хууль гэж Монголд байхгүй. Тэр хүмүүс бас тодорхой зүйл барьж авсан болохоор ингэж зарласан байж таарна хэмээн энэхүү зарлалын дараа хүмүүс шуугиж байсан. Үнэхээр ч энэ нь батлагдаж эхэллээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол тэд зүгээр л Э.Бат-Үүлд өгөөш хаяжээ. Түүнийг ганц үг дуугардаг л юм бол гарцаагүй унагах факт АНАТХ-нд байгаа юм гэнэ. Тэгээд л буурал Бат-Үүл бултайх ч үгүй суугаад байгаа аж. Одоо тэгээд улсын баатар нь олигархи болчихож байгаа Монголын нийгэмд хэнд итгэх вэ, ард түмээн.
Р.Зоригт. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )