Соло сээтэн хаяв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Хэдхэн хоногийн өмнө “Жинхэнэ хайр” анхны бие даасан тоглолтоо хийсэн “Гурван охин” хамтлагийнхан “Киви”-гийн орон зайг эзэлчих санаатай тун шаргуу хөдөлмөрлөж байгаа. Тоглолтынхоо өмнөхөн тэд UBS телевизийн “Univers best songs” тэмцээний оролцогчидтой уулзалт хийхдээ асуулт, алга ташилтанд даруулж тэрүүхэндээ жинхэнэ од байхын жаргалыг “мэдрэв”. Тэрхүү уулзалтын төгсгөлд хамтлагийн гишүүд өөр өөрсдийнхөө сонголтоор оролцогчид дотроос нэг хүнд гарын үсэг бүхий плакат,  CD-гээ дурсгах болоход Соло Дашчанрав гэгч баргилдуу хоолой, онигор нүдтэй хуучны монгол төрхт залууг сонгоход залуус суудал дээрээ хавчигнан нэг л биш болоод явчихсан. Мөнөөх эр ч ганц олдсон боломж гэсэн шиг тэднийг ээлж дараалан үнсэж амжив.

Эх сурвалж: Монголын амьдрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top