Учрал аа гэж сонин байх юм. Тэр дундаа яруу найрагчийнх уу? Бүр ч сонин.“Болор цом”-ын тайзнаа шүлэг амилуулж явсан яруу найрагч Энхболдбаатарын эхнэртэйгээ танилцсан түүх нь содон аж. Найрагч маань эхнэртэйгээ нэг сургуульд сурдаг байсан ч бүр хожим нь анхны харцаар дурлаж байсан гэдэг. Автобусны цонхоор Туяа бүсгүйг олж харсан даруйдаа үсрэн бууж араас нь гүйн очиж байснаа тэрээр мартдаггүй гэдэг. Эхнэр нь түүнийг харахдаа гайхан цочирдсон байсан бөгөөд тэр төрх нь ч эгдүүтэй байсан гэнэ.Сүүлийн үед сураг тасраад байгаа яруу найрагч маань хүүхэддээ нэр өгөх гээд нарийн ухаан зарсан тухай найзууд нь ярих юм билээ. Тэрээр ухаантай яваасай гээд номын нэр, уйлахгүй яваасай гэсэндээ чулууны нэр хэлхэн Сударчулуун нэр өгсөн гэнэ. Найрагчийн нарийн ухаан,нандин учрал аа гэж...
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )