Жүжигчин Ганцэцэг багадаа галзуу Ганаа хочтой байсан ч, ард түмэн дундаа алаг нүдэн Ганаа нэрээрээ алдаршсан нэгэн. Түүнийг УДЭТ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг гэдэгтэй маргах хүн байхгүй. Авъяаслаг жүжигчин маань өөртэйгээ усны дусал шиг адилхан дүүтэй аж. "Отгонтэнгэр" их сургуульд багшилдаг дүүтэй нь хар элгийн хүн байтугай хамаатан садан, эцэг эх, эр нөхрүүд нь хүртэл андуурдаг гэнэ лээ. Нэгэн удаа жүжигчин маань дүүтэйгээ уулзахаар ажил дээр нь очтол хэсэг оюутнууд “Таныг хүлээж байлаа. Ороод ир” гэхэд учрыг нь сайн ойлгоогүй ангид нь яваад орчихож. Ингээд анги дүүрэн оюутнуудын урд яахаа мэдэхгүй хэсэг зогссоноо " Би танай багш биш ээ. Багшийн чинь эгч жүжигчин Ганцэцэг байна” гэж оюутнуудыг ангайлгажээ. Ямартай ч андуурч алмайрсан оюутнууд хайртай жүжигчинтэйгээ санамсаргүй байдлаар ч болтугай уулзсандаа баяртай байгаа гэнэ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )