Онигоо: Энэ ямар эрхтэн бэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Дарга аа, би хувьдаа малгүй шүү дээ

Нэгэн Цагаан сараар Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ золгохдоо:

-Даага далантай

Бяруу булчинтай

Онд мэнд сайн ороод

Одоо сайхан хаваржиж байна уу хэмээн хөөрөг зөрүүлж байж. Гэтэл Гадаа харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууны ээлж болоход мань эр:

-Дарга аа, би хувьдаа малгүй шүү дээ хэмээн нохойтжээ.

 Энэ ямар эрхтэн бэ?

Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж байх үед талийгаач Ж.Наранцацралт асан, “Хүрэлсүх сайд аа, надад нэг асуулт байна. Гал хөсөнд нэрвэгдсэн хүнд хиймэл эрхтэн хийж өгөх зардлыг төрөөс хариуцна гэсэн байна.Энэ ямар эрхтэн бэ” хэмээн гишүүдийн инээдийг барах дөхсөн гэдэг.

Хонин дээгүүр харайдаг хусан

Манай алдартай мал зүйч Пүрэвдорж нэгэн сангийн аж ахуйд дарга болж очмогцоо удалгүй ширүүн дарга гэгдэх болжээ. Тэр нэгэн өдөр жолоочоо дуудан:

-За, чи хоёрдугаар ферм дээрээс хэдэн бүдүүн хус ачаад ир гэжээ. Жолооч удалгүй хоосон буцаад ирж.

-Дарга аа, тэнд чинь бүдүүн байтугай нарийн хус ч байхгүй гэнээ гэхэд Пүрэвдорж ирхэд уурлан:

-Биш ээ, биш. Цавчиж түлдэх хус модон биш, хонин дээгүүр харайж ийгдэг хусан гэж гар хуруугаараа зааж биечлэн үзүүлээд:

-Чи ямар маанаг эр вэ, буцаад яв гэсэн гэнэ.

Улсын пёхёё газар

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдохоор хуульч Жанцан УИХ-д орж иржээ. УИХ-ын гишүүдийн асуултанд хариулж байхдаа тэрбээр “Улсын пёхёё газар” хэмээн ярихад нэгэн гишүүн: “Хөөе таминь ээ, Үндсэн хуулиа манаж байгаа хүмүүсийн хэлний асуудлыг авч үзье. Наад дарга чинь сая юу гэв ээ” гэхэд Ц.Нямдорж, “Яагаав, Улсын прокурорын газар л гэж байна” хэмээн орчуулж өгч байжээ.

Зовсны эцэст жарганаа гэж

Телевизээр “Хөөрхөн Бурмаа” дууны клип гарч, хоёр эмээ үзэнгээ данхтай цай ёроолдож суув. Нэг нь:

-Хөөрхий энэ муу залуу /жүжигчин Ганзориг/ хөдөөнөөс хот руу ирэхдээ хэдэн аальгүй охидод мэхлэгдээд зүдэрч явсан. Одоо л нэг нүдэнд аятайхан охинтой суух нь бололтой. Ашгүй дээ, зовсны эцэст жаргана гэж үнэн юм хөөрхий” гэжээ. “Овжин охид” киног урьд нь үзээд л ийн “том” эндүүрсэн бололтой.

AIDS буюу ADIDAS

Нэгэн бүсгүй цэвэр брэнд хувцсаар гангардаг залуутай оронд орохоор болж малгайгаа  тайлтал духан дээр нь “Nike” гэсэн бичиг байв. Цамцаа тайлтал цээжин дээр нь “Esprit” гэсэн бичиг байж. Өмдөө тайлтал гуян дээр нь “Wrangler” гэсэн бичиг байж. Харин дотуур өмдөө тайлтал хэрэглэл дээр нь “AIDS” гэсэн бичиг байсанд хүүхэн дуу алдан:

-Чи ДОХ-той юмуу гэсэнд, залуу:

-Үгүй, босохоороо “ADIDAS” болдог юм гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top