Хөтлөгч Гантулга Баянгол ресторанд ”бут авчээ”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

“Univers best songs”-ын хөтлөгч Гантулгын аав, ээж хоёр Алтангадас одонгоор энгэрээ мялааж Баянгол ресторанд өнгөрсөн бямба гарагт  одонгийн найраа сүртай сайхан тэмдэглэжээ. Түүний аав Төмөр замын үйлдвэрчний хороонд насаараа ажиллаж, харин ээж нь нэгэн хувийн компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг гэнэ. Баянгол ресторанд  УИХ-ын гишүүн Раш, UBS телевизийн захирал Балхжав тэргүүтэй 300 гаруй зочид цугларсан аж. Өнгөрсөн жилийн “Univers best songs”-ын ялагч Жавхлантөгс ая дууны мялаалга өргөснөөс эхлэн урлаг соёлынхонтой ойр байдаг гэсэндээ Гантулга хамаг л оддоор  аав ээжийнхээ одонгийн найранд түрлэг нэмүүлсэн гэнэ. Уригдсан зарим нь одонгийн найран дээр байна уу, эсвэл UB Palasийн концертийн их танхимд байна уу гэдгээ хажуу дах заримаасаа асуусан сурагтай.  Гантулгын аав ээж хоёр хөтлөгч хүүтэйнхээ ачийг нэг сайн хүртсэн гэнэ шүү.


 М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top