Дэгсхэн хэлэхэд Монголын эрэгтэй загвар өмсөгчдөөс олонд танигдаж дөнгөсөн хоёрхон хүн бий гэж хэлж болно. Нэг нь цагтаа топ модель Болормаагийн нялх амраг хэмээгдэж байсан Баярсайхан, нөгөө нь “Говь” брэндийн “нүүр царай” болж яваа залуу загвар өмсөгч Э.Энхболд. Түүнийг ч гэсэн топ модель Болормаатай амрагийн холбоотой гэх яриа нэг үе гарч байсан билээ. Топ моделийн амраг алсын орнцг зорин чимээ алдарсан бол, Э.Энхболд эрэгтэй моделиуд дотроо чадварлаг нь хэмээгдсэн сардаа сая төгрөгийн цалинтайгаар “Говь”-ийг сурталчилж явна. Сурталчилгааны үнэ цэнийг мэдэрдэг томоохон компанийн загвар өмсөгч болсноороо тэрээр үдэш бүр цэнхэр дэлгэцээр олны нүдэнд өртөж чаддаг, басхүү топ модель Д.Пүрэвсүрэнгийн хамтрагч гэдгээрээ бусдаас ялгарсан нь энэ. Тэрээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч төдийгүй Монголын дизайнеруудын холбоонд гэрээт моделиор ажилладаг. Эхээс мэндлэхдээ буруу байрлалын улмаас тавхай, түнхний мултралттай төрж байсан түүнийг ирээдүйд ийнхүү загварын тайзнаа алхаж явах юм чинээ төсөөлж байсан хүн ховор биз. Эрэгтэй загвар өмсөгчдийн өнгийг тодорхойлж буй тэрээр саявтархан хөөрхөн охинтой болсон төдийгүй багагүй хугацаанд нууц явсан амрагаа олны өмнө гаргаж, халуун үнсэлт бэлэглэхдээ ч бусдын харцыг тоосонгүй. Энхболд “Урлах эрдэм” дээд сургуулийн багш Д.Отгонжаргал хэмээх эгчмэд бүсгүйг ханиараа сонгоод байгаа. Мэргэжилдээ үнэнч энэ бүсгүй өөрийнхөө гоёог өөрөө урладаг аж. Сургуульдаа хувцасны түүхийн хичээл заадаг түүнийг ямар ч моделиос дутахааргүй сайхан хүүхэн гэлцдэг юм билээ.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )