Өнгөрсөн онд нэрээ солин МАН болсон намын эмэгтэйчүүдийн байгууллага ч залуучуудаа дуурайн Нийгмийн ардчилсан МЭХ болгосон. Тэднийг тухайн үедээ даргаа солино хэмээх бор шувуу нисэлдэж хэд хэдэн өрсөлдөгчид тодорч байсан. Гэхдээ Д.Алтай хэвээрээ үлдэж чадсан билээ. Энэ хүн УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаасаа хойш долоон жил гаруй хугацаанд өөртөө эвтэйхэн суудал олж авахаар “тэмцээд” бараагүй. Харин энэ удаа Монголын Хүүхдийн төлөө байгууллагын орон гарсан даргын суудал дээр арайхийн хүчиндэн байж очлоо. Одоо нэгэнт төрийн байгууллагад дарга нь очсон болохоор эмэгтэйчүүдийн байгууллагын даргын суудлаа тус намын эмэгтэйчүүд булаалдан тэмцэлдэж эхлээд байна. ТВ5-ын гэх Сарангэрэл МАН-ын нэг нарийн бичгийн даргын суудлыг өөрийн болгохын сацуу НАМЭХ-ны даргын суудлыг ч авахыг хүсч байгаа гэнэ. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхий сайдын зөвлөх Долгор нар бас тус байгууллагыг гартаа авахаар шулуудаад байгаа гэнэ. Тэднээс гадна Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн дэд сайд Цолмон нарт ч уг суудал зүүдлэгдээд байгаа аж. Тэдний тэмцэл нэгнийгээ хаа яваа газраа муучлахаас эхэлсэн сураг ч дуулдаж байна.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )