Олигархиуд ганцхан нам байгуулахыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Сүүлийн жил гаруй хугацаанд МАН-д маш олон залуус элссэн гэдэг. Нээрээ ч тийм. Гэхдээ тэдний нэлээд нь санаатайгаар нам дамнаж байгаа хэрэг байж. Улс төр, бизнесийн акулуудыг хөнжилдөө оролцоод  бүгд ялгаагүй болсон гэдгийг ч баталсан билээ. Тэд хуучин бол өөр өөрсдийн фракц бүлэглэлд үнэнч байсан. Тэгвэл эдүгээ хамаагаа алдаж бүлэглэлүүд битгий хэл, нам хоорондоо ч илээр холилдох боллоо. С.Баярцогтыг жишээ нь, MCS-ийнх гэдэг ч тэр өөрөө байнга үгүй хэмээн гүрийж ирсэн. Тэгвэл энэ удаа бол нуух муух юм бол огт алга. Женко, Шунхлай, Бодь групп тэднийг гол болгосон бүлэглэлүүдэд хамаарах олон залуус АН-ыг бус, МАН-ыг сонгосон. Мөн тэднээс гадна аль нэг бүлэглэлд багтаагүй ч баячуудын эгнээнд багтсан зарим нөхдүүд ч дүү нараа МАН-аар дамжуулан юманд  хүргэх гэж байгаа бололтой. Тухайлбал, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр дүү С.Амарсайханаа МАН-д хандивласан. УИХ-ын гишүүн болох мөрөөдлөө өөрөө биелүүлж чадаагүй “Хүннү” Н.Ням-Осор хүү Н.Учралаа тус намд оруулсан гээд тоочиж болно. Ингэснээр олигархиуд, бүлэглэлүүд том намуудад өөрийн гэсэн төлөөлөлтэй болж авсан төдийгүй ирээдүйд нэг нам болох бэлтгэлээ базааж байгаа юм.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top