Л.Гүндалай дахиад гүн балайрав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан урьдын адил хэл ам дагуулав. Тэнд Л.Гүндалайн паян ч бас дэлгэгдлээ. Сүүлийн үед УИХ-ын гишүүд хувийн ашиг сонирхолоо нуудаггүй болсон нь сайшаалтай. Ил цагаандаа гаран идэж уухаа ярилцаж байна. Үүнээсээ болоод хоорондоо түнжин хагарах нь ч цөөнгүй. Байнгын хорооны хурлаар байгалийн зарим цогцолборт газрын хилийн заагийг өөрчлөх тухай яригдсан юм. Хатгалд гэхэд л  Хөвсгөл далайн эргээр буусан айлууд унаган байгалийг сүйтгэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа ажээ. Тэндэхийн айлуудыг хамгаалалтын бүсээс гаргаж, жуулчны баазуудаас харин өндөр татвар авах болж байна. Гэтэл Л.Гүндалай үүний эсрэг зогсов. Тэрээр тусгай хамгаалалтын хилийн бүсээс жуулчны баазуудыг гаргахыг хүссэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд л.Гансүх тэр хоёр үүнээс болоод хэрэлдэж гарав. Тэдний хэрүүл харин олон нийтэд нэг талаар ихээхэн ашигтай болов бололтой. Юув гэвэл Л.Гансүх сайд Л.Гүндалайгийн Хатгал дахь хувийн жуулчны баазыг илчилж орхилоо. Иргэд маань энэ талаар мэдээлэлгүй явжээ. Л.Гүндалай Хөвсгөл далайгаа хамгаалах биш гагцхүү өөрийнхөө жуулчны баазыг хамгаалан ээлжит хэрүүлээ хийж, элий балай хүн шиг аашилсан юм байна. Түүний сайд байсан үеийн олон баримтууд дарагдаж үлдсэн түүхтэй. Эрүүл мэндийн салбарт тендерийн луйвар гардан зохион байгуулсан байсан. Мөн эмч нарт ирэх ёстой Тайландын бэлгийн машинуудыг мань хүн дүүдээ шахсан нь илэрч АТГ-т шалгагдаж байлаа. Гэхдээ угийн хэрүүлч Л.Гүндалай энэ бүгдийгээ “Улс төржилт” хэмээн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргыг хүртэл нэгэн өмгөөлөгч хүүхнийг хүчиндсэн болгож жүжиг тавьсаар хэргээс мултарсан юм. Иймээс түүнийг зарим нь “Гүнбалай” гэж өргөмжилдөг болоод байна. Тэгвэл энэ удаа ч бас жуулчны баазынхаа төлөө тийнхүү гүн балайрчээ. Тэрээр хуучин хүүхдийн амралтын газар байсан “Далай ээж” жуулчны баазыг худалдаж аваад ашиг хөөж яваа аж. Тусгай хамгаалалттай газрын хилийн бүсээс баазыг нь гаргавал тэр бага татвар төлнө. Тиймээс ашгаа бодоод тийнхүү балайртлаа хэрүүл хийжээ. Харамсалтай нь гишүүдийн санал хураалтаар түүний хүсэл биелсэнгүй.        

Х.Тулга.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top