АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянгыг цагдаа нар баривчилжээ. Тэрээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ирж Л.Гансүх сайдыг гүтгэсэн гэх хэргээр мэдүүлэг өгөхийг удаа дараа шаардсан ч очоогүйн улмаас прокуророос түүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ. Түүнийг гэрийнх нь гадаа гурван цагдаа хүлээж байгаад албадан авч явсан байна. Тэрээр БОАЖ-ын сайд Л.Гансүх 100 сая төгрөгийн хаус хэрхэн авч суусан талаарх нийтлэл бичсэнийнхээ төлөө түүний нөхөр А.Баатархуяг, Г.Уянга нар цагдаад дуудагдаад байгаа юм. Цаг үеийн хувьд АНАТХ Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж, Л.Гансүх сайдыг Монголын тэргүүлэх 15 олигархийн нэгээр тодруулсан цагт болж байгаа явдал нь хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )