Уянга суллагдсан ч жагсагчид ширүүн байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Сэтгүүлч Г.Уянгыг суллуулахаар МАХН-ын гишүүд болон Ард түмний амлалт нэхэх холбооныхон төв талбайн зүүн талын буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнөх замыг 30 минут хаах шийдвэр гаргасан. Уянгыг “Тусгаар тогтнол эвсэл”-ийн зохицуулагч Л.Баярхүүгийн хамт 11:32 цагт гэрээсээ гарч ирэхэд “63-77 УБХ” улсын дугаартай микроавтобус шахаж зогсч, дотроос нь гурван цагдаа гарч ирэн хүч хэрэглэж, өөрсдийгөө танилцуулалгүй өвдөглүүлэн дотогш суулган авч явжээ. Тэднийг мөн жийп машин дагаж явсан гэж Л.Баярхүү хэлсэн байна. “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхний жагсаал цуглаан Сүхбаатарын талбайгаас хальж Улсын дээд шүүхийн гадаа үргэлжилсээр байна. Тэд Иргэний танхимын тэргүүн Ц.Амарсайханд шаардлагаа гардуулсан бол УИХ-ын гишүүн, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шинэбаяр Дээд шүүхийн холбогдох хүмүүст МАХН нэрийг хууль ёсны дагуу олгохыг шаардсан бичгээ гардуулжээ. Энэ үеэр Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Г.Уянгыг прокурорын байгууллагын шийдвэрээр баривчилсан ч буцаагаад сулласан байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top