Баасан авгайн тэмцэл байртай болсноор өндөрлөв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

2005 оны эхээр иргэний олон хөдөлгөөн талбайд туг сүлдээ мандуулж явсан цаг ард хоцорчээ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн гэхэд азаргагүй адуу шиг хэдэн тийшээ тарж хоцорсон бол Эрс шинэчлэл хөдөлгөөн  МҮЭ-ийг өмчлөв. Харин Ахмадын чөлөөт хөдөлгөөний Г.Баасан авгайн арми 2008 оны УИХ-ын сонгууль хүртэл цагдаа нартай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж явсан цаг саяхан. Алдарт долдугаар сарын 1-ний үймээний сургаар хөдөлгөөнүүд тарж бутарсан хойно Г.Баасан авгайн хөгшдийн фронт ч таг чиг болсон. Сураг сонсох нь ээ, Г.Баасан авгай Удирдлагын академид суралцаж яваа гэнэ. Саяхнаас хаврын синдром буюу хамтарсан жижиг намууд Засгийн газрыг огцруулахаар шамдаж ахуйд ганцхан Ахмадын чөлөөт холбооны тэргүүн харагдсангүй. Өөрөөс нь энэ тухай асуувал “Улс төрөөс зайгаа барьсан. Харин тэрний оронд манай хөдөлгөөн усгүй болж байгаа Улаанбаатартаа шилмүүс мод тарьж эхэлсэн” гэв. Гэвч тэрээр мод тарихаас илүүтэй үе тэнгийн хэдэн хөгшидтэй “Соёмбо” архи хувааж уугаад сав л хийвэл караокеддог болсон байна. Ардчилсан холбооноос хоёр өрөө байр хуссан Г.Баасан авгайн жооронд овоо их мөнгө цугларсан даг.

Эх сурвалж: Одоо цаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top