Өнөөдөр хуралдах УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн хоёр төслийг зэрэг хэлэлцэхээр төлөвлөжээ. Учир нь УИХ-ын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэдэн хуралдаан дамжуулан хойшлуулаад байсан юм. Тодруулбал, УИХ-аас томилогдсон ажлын хэсэг буюу эрхэм гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан төслийн хэлэлцэнэ.Үүний зэрэгцээ эрхэм гишүүн Л.Болд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг мөн хэлэлцэх юм байна.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )